Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 11-16 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.