
Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр сумын зааг нутаг буюу Гичгэнэ хэмээх газарт өнгөрсөн пүрэв гаригт 5.1 магнитутын хүчтэй газар хөдөлсөн тухай өмнө нь бид мэдээлсэн. Газар хөдлөлтийн талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаагаас тодруулахад “Энэ сарын 14-ны өдрийн 03.54 цагийн орчимд 5.1 магнитутын газар хөдөлсөн Одон орон судлалын төвөөс мэдээлэл өгч, газар дээр нь ажлын хэсэг очиж ажиллалаа. Тухайн нутагт хүн, мал гэмтэж бэртээгүй ч, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас Баян-Өндөр сумын цэцэрлэгийн барилгын сууринд цууралт өгсөнийг баримтжуулан, Онцгой байдлын ерөнхий газарт илгээгээд байна” гэв.
Д.Долгор