Иорданид эсэргүүцлийн ажиллагаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Иорданид эсэргүүцлийн ажиллагаа гарчээ

Хэдэн арван жагсагч ба цагдаагийн ажилтнууд Иорданы Эз-Зарка хотод болсон мөргөлдөөний үеэр гэмтэл бэртэл авчээ. Иорданы нийслэлээс 20 км-ийн зайтай хотод болсон жагсаалын тухай гэрч нарын ярианаас иш татан ЭФА агентлаг дамжуулсан байна. Нийгмийг аюулаас хамгаалахын албаны төлөөлөгч Мухаммед Хатиб мэдэгдснээр 40 орчим цагдаа гэмтэл, бэртэл авсан байна.

Баасан гаригийн мөргөлийн дараа эсэргүүцлийн жагсаал болсон юм. Жагсагчид шинэчлэл явуулах, алан хядах ажиллагаа үйлдэн хоригдож байгаа хүмүүсийг шоронгоос суллах зэрэг шаардлага тавьж байна.

Хууль хяналтын байгууллагынхан жагсагчдын эсрэг нулимас асгаруулах хий хэрэглэсэн байна. Баасан гаригт эсэргүүцлийн ажиллагаа Амман болон бусад хотод мөн болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж