Байгалийн гамшгаар есөн хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Байгалийн гамшгаар есөн хүн үрэгдэв

АНУ-ын төвийн мужуудаар дөрөвдүгээр сарын 14-15-нд дайрсан аянга цахилгаантай аадар болон хар салхины улмаас наад зах нь есөн хүн амиа алдаад байна гэж Associated Press мэдээлжээ.

Үндсээрээ булгаран байшинг дарж унасан мод, нурангид амь үрэгдэгсдийн ихэнх нь амиа алджээ. Урьдчилан сануулсан тул хүмүүс аюулгүй газарт хоргодож чадсан байлаа.

Аянга цахилгаантай аадар дагуулсан салхины хүч 35 м/сек байсан ба өнгөрсөн баасан гаригийн шөнө Оклахома мужид эхэлжээ. Дараа нь аянгын үүл Арканзас муж, баасан гаригийн орой Теннесси, Луизиана ба Миссисипи мужуудыг дайран өнгөрөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж