60 мянган тээврийн хэрэгслийг оношилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

60 мянган тээврийн хэрэгслийг оношилжээ

Улсын хэмжээнд 260 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл авто тээврийн үзлэг оношлогоонд ороод байгаа аж. Үзлэг оношлогоо жилийн туршид үргэлжлэх бөгөөд зургадугаар сарын 1-нээс өмнө автомашины татвараа төлөхийг жолооч нарт анхааруулж байгаа гэнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас жолооч болон иргэдийг дунд гэнэтийн ослын даатгалд хамруулах зорилгоор сарын аян зохион байгуулах болсноо өчигдрөөс албан ёсоор зарлалаа. Сарын хугацаанд хэрэгжих тус аяны хүрээнд хот хооронд зорчигчдод үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийг ослоос урьдчилан сэргийлэх, Төв аймгийн Лүн сум, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу хууль бусаар хүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийх, зорчигчдын гэнэтийн ослын даатгалыг иргэдэд сурталчлах гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж