Нарантуул орчмын хур хогийг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Нарантуул орчмын хур хогийг цэвэрлэжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэийн Мэргэжлийн хяналтын газраас Нарантуул захын орчимд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдэд энэ сарын 14-нд гэнэтийн шалгалт хийжээ. Уг шалгалтаар багагүй зөрчил илэрсэн тул зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Баянзүрх дүүргийн Хот тохижилт үйлчилгээний хэлтсээс өчигдөр Нарантуул захын хойд талын хур хогийг зайлуулах ажилд иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран нийт таван машин хог ачуулсан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж