Түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэлийг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэлийг шалгалаа

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг өнөөдөр шалгалаа. Онцгой байдлын ерөнхий газрын даргын энэ оны  01 тоот албан даалгавар,  Нийслэлийн  Онцгой байдлын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарын хамтран баталсан ой хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлэн явуулах ажлын тусгай төлөвлөгөөний  дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчдын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдал, гал унтраах техник, багажийн үзлэгийг зохион байгууллаа.Уг үзлэгээр албан хаагчид ой хээрийн түймэр унтраах автомашин, техник багаж хэрэгсэл, шатахуун, хоол, хүнсний бэлэн байдлыг сайн хангасан нь харагдаж байлаа. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Чингэлтэй хайрхан, Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Майхан толгой, Ойн булгийн амуудад ой хээрийг түймрээс хамгаалах эргүүл, хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, мөн байгаль хамгаалагчидтай хамтран ойр орчмын айл өрх, иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулгыг өгч байгаа гэнэ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж