
Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын хавтанд өчигдөр хоёр хүн дарагдлаа гэсэн дуудлага дагуу НОБГ-ын Аврах салбарын Эрэн хайх, аврах нэгдүгээр бүлэг ослын газар ажилласан. Хавтанд дарагдсан хоёр хүний нэг нь газар дээрээ нас барсан бөгөөд харин амьд гарсан иргэн Б-д эмнэлгийн анхны тусламж үзүүлж, Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэжээ. Харин нас барсан Хятад улсын иргэний цогцсыг нурангаас гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаагаа хангаж, өөрсдийн болон ажилчдынхаа амь нас, аюулгүй байдлыг ханган, ойр орчимдоо хязгаарлах тууз татах, ажилчдаа хамгаалалтын малгай, бээлий, нүдний шил, багаж хэрэгсэлтэй ажиллуулж, элдэв гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Ш.Чимэг