Д.Сүрэнхорын эхнэрийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын эхнэрийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Toyota Vitz” маркийн УНН 70-20 дугаартай автомашинаар 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь бүрэлгэсэн Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгоны хэргийг Тээврийн прокурорын газраас тус дүүргийн  шүүхэд  өнөөдөр шилжүүлжээ. Тэрбээр  өнгөрөгч арваннэгдүгээр сард  зам тээврийн осол гаргаж,  улмаар хэргийн газраас оргон зайлсныг  Замын цагдаагийн газрынхан  шуурхай илрүүлсэн юм.

У.Хаш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж