“Хайрыг хайрла” тайзнаа эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

“Хайрыг хайрла” тайзнаа эгшиглэнэ

Оюутны ширээнээс биенээ олж, амьдралын их далайд нэг завинд суун аялж яваа залуу уран бүтээлчид болох дуучин Р.Батболд, Д.Цэнджав нар өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт “Хайрыг хайрла” тоглолтоо хийх гэж байна. Дуучин хосууд маань уран бүтээлийнхээ анхны тайлан тоглолтыг Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулан “Хайрыг хайрла” нэртэйгээр хийж байгаа ажээ. Тэд “Цасан танго”, “Амьдралын анхны хонх” жүжгийн дуу, “Чиний хайрыг даах уу даа” зэрэг 60-70 оны үеийн хит дуунуудыг орчин үеийн хөгжимтэй хослуулан дуулж олны талархлыг хүртсэн хосууд юм. Тэд урын сандаа хамтран дуулсан 20 орчим, харин тус тусдаа бие даан дуулсан 60-аад уран бүтээлтэй гэнэ. Дуучин Р.Батболд, Д.Цэнджав нар энэ үдэш уран бүтээлийн дээжээсээ үзэгчдэдээ өргөн барьж хайрын дуугаар уяраах нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж