
бичмэлийг “Profiles in History” дуудлага худалдааны ордон зарах гэж буй
тухайгаа өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ.
Уг гар бичмэлд "Lucy
in the Sky with Diamonds" дууны үг бичигдсэн байгаа ба цаасны дээд
хэсэгт дөрвөн хүнийг дүрсэлсэн зураг байгаа аж. Энэхүү ховор нандин
зүйлийг “Битлз”-ийн үнэнч шүтэн бишрэгчид үнэ хайрлахгүй авах нь
гарцаагүй.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид уг гар
бичмэлийг 200 мянган долларын үнэ хүрнэ гэж урьдчилан тооцоолоод байгаа
ба илүү ч үнэ хүрч магадгүй юм.
Уг дуу нь “Битлз” хамтлагийн 1967
онд худалдаанд гарсан “Sgt. Pepper"s Lonely Hearts Club Band” цомогт
багтсан ба өвөрмөц түүхтэй дуу юм.
Дуудлага худалдаа ирэх сарын 14-нд Беверли Хиллсын Сабан театрт болно.
Н.Наран