
“Хөгжлийн бүс-Дорноговь” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр Сайншанд хотод болж байна. Чуулганаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Дорноговь аймгийн хөгжлийн чиг хандлага сэдвээр, Үндэсний шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Монгол Улсын хөгжлийн бүс Дорноговь аймагт ирлээ”, “ЗТБХБЯ-ны төлөөлөл “Шинэ төмөр зам-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт” Дэлхийн банкны төлөөлөл “Өмнөд бүсийн дэд бүтцийн асуудлууд, шийдвэрлэх арга зам, хөрөнгө оруулалтын орчинд хийсэн үнэлгээ” сэдвээр тус тус илтгэл тавьж санал бодлоо солилцсон байна.
Б.Мандах