Яллах байдлаар асуудалд хандаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Яллах байдлаар асуудалд хандаж байна гэв

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга
ёс” Үндэсний чуулганы салбар хуралдаанууд Төрийн ордноо үргэлжлэн
хуралдсаар байна. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны талаарх
салбар хуралдаанд Эрх зүйн боловсрол академийн захирал Н.Эрдэнэцогт,
МУИС-ын ХЗС-ын захирал С.Нарангэрэл, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.
Ганзориг нарын үндсэн оролцогчид оролцсон бөгөөд байцаан шийтгэх
ажиллагааны бүхий л оролцогчдын төлөөлөл оролцон хуралдлаа.

Хуралдаанаар цагдаа, прокурорын байгууллагын үйл ажиллагааг нээлттэй
болгож, байцаан шийтгэх ажиллагааг хүний эрх зөрчилгүй явуулахын
тэргүүний зорилт болгох шаардлагатай гэх санал олон гарлаа.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан зарим хэрэгт гэм буруу, ялын талаар
яллагдагч, улсын яллагч тохиролцох журмыг нэвтрүүлж, шүүхийн ачааллыг
бууруулах боломжийг олж тогтоох саналыг хуралдаанд оролцогчид гаргаж
байв. Хүний эрхийн зөрчил байцаан шийтгэх ажиллагаанд түгээмэл бөгөөд
яллах байдлаар аливаа асуудалд ханддаг ажилтнууд түгээмэл байдаг гэх
шүүмж өрнөсөн байна.

Х.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж