Алишер Али: Монголын эдийн засаг дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Алишер Али: Монголын эдийн засаг дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж байна

Монгол Улсын зарим асуудлын талаар Алишер Алитай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Өнөөгийн Монголын эдийн засгийн байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Монгол Улс түүхэн өөрчлөлтийн замыг туулж байна. Дэлхий даяар бол­сон санхүүгийн хямралыг амжилт­­тай давсан танай улс дэлхийн хамгийн хур­дан хөгжиж буй эдийн засгуудын нэг болж байна. Монголын Засгийн газрын зүгээс явуулж байгаа бодло­гыг цагаа олсон, үр дүнтэй ажил бол­жээ гэж их өндрөөр үнэлж байгаа. Уул уурхайн томоохон төслүүдийг эх­лүүлж бизнес эрхлэлтийн орчинг сайж­руулж байгаа нь гадаадын хө­рөн­гө оруулагчдыг ихээхэн татаж бай­на. Тэдгээр хөрөнгө оруулагчид бо­лон би өөрөө Монголын улс тө­рийн нөхцөл  байдал тогтвортой, эдийн засаг нь өсөлттэй байна гэдэгт ит­гэдэг, тиймээс бизнес эрхлэхэд таа­тай орчин бүрдсэн гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд ч үүнийг баталж байна. Танай улсын эдийн зас­гийн бодит өсөлт 6.1 хувь байсан бол ам долларын тоон дүнгээр 44 хувь өссөн байна. Гадаад шууд хө­рөн­гө оруулалт 1.5 тэрбум төгрөг болж түүхэн дэх хамгийн дээд хэм­жээнд  хүрч, экспортын хэмжээ 54 ху­виар нэмэгдсэн байна. Мөн төг­рө­гийн ханш 13 хувиар чангарсан байна.  Дэлхийн эдийн засгийн эерэг өөрч­лөлтүүд, тэр тусмаа Монгол ул­сын гадаад худалдааны том түн­шүүдийн эдийн засаг сэргэлттэй бай­гаа нь Монголын эдийн за­сагт шууд хөрөнгө оруулалтын нэмэг­дүү­лэх, гол экспортын нэрийн бүтээг­дэхүүнүүдийн үнийг өсгөх зэргээр эерэгээр нөлөөлж байна.

-Таны бодлоор 2011 онд Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байх бол?  
-Би Монголын эдийн засгийг маш эерэгээр харж байгаа. Манай ком­панийн шинжээчид Монголын эдийн засгийг 2011 онд 10 хүр­тэл хувиар өсч дэлхийн хамгийн өн­дөр өсөлт бүхий эдийн засагтай улс болно гэж таамаглаж байна. Үгүй гэхэд эхний гуравт орох болов уу. “Оюу Толгой” ХХК-ийн ихээхэн хэм­жээний хөрөнгө оруулалт, Та­ван Толгойн уурхайн олборлолт, түүнч­лэн төрөл бүрийн салбарт өсөн нэмэг­дэж буй хөрөнгө оруулалтууд нь эдийн засгийн өсөлтийн гол хү­чин зүйл нь байх болно гэж бид үзэж байна.  Мөн Монгол иргэдийн ор­лого ихээхэн хэмжээгээр өсөх тө­лөвтэй байгаа.  Засгийн газрын өсөн нэмэгдэж буй зардал нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө.

-Монголын хөрөнгийн зах зээлийг 2010 онд бусад улсуудтай харьцуу­лахад хамгийн өндөр өсөлт үзүүлсэн. Хэдийгээр өсөлт ажиг­лагдаж байгаа ч манай хөрөнгийн зах зээлд шийдвэрлэх асуудлууд бай­саар байна. Таны бодлоор Мон­голчууд хувьцаанд хөрөнгө оруу­лах хэрэгтэй юу?

-Үнэхээр Монголын хөрөнгийн зах зээл 2010 онд маш сайн өсөж дэлхийн хамгийн өндөр өсөлттэй хө­рөн­гийн зах зээл болсон. Мон­голын хөрөнгийн бирж (МХБ) дээр бүртгэлтэй компаниудын зах зээ­лийн үнэлгээ 2010 онд 2.5 дахин өсөж 1 тэрбум гаруй долларт хүрсэн бө­гөөд МХБ-ийн Топ 20-ийн индекс 138 хувь өссөн.Таны асуултад тийм, Монголчууд дотоодын хувьцаануудад хөрөнгө оруу­лах хэрэгтэй гэж хариулмаар байна. Учир нь хувьцааны зах зээл ирээ­дүйд өсөх ихээхэн боломж бай­на. Гэхдээ хүмүүс эрсдэлийн та­лаар мартаж болохгүй. Одоогоор Мон­голын хөрөнгийн зах зээл сул хөгж­сөн байгаа бөгөөд зах зээлд орж ирж буй жижиг хөрөнгө оруулагчдад энэ чиглэлийн туршлага дутмаг байна.  

-Лондоны хөрөнгийн бирж (ЛХБ) болон Монголын хөрөнгийн бир­жийн түншлэлийн талаарх та­ны байр суурь?
-Лондон болон Монголын Хөрөн­гийн биржийн түншлэл нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам юм. Монголын Хөрөнгийн бир­жийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн зах зээл болгон хөгжүүлэхэд ЛХБ нь тохи­рох түнш гэж үзэж байна. Энэхүү түншлэл нь Монголын хөрөнгийн биржийг дотоодын компаниудын хувьд хөрөнгө босгох таатай эх үүс­вэр болгож, ашигт малтмалаас орж ирсэн баялгийг Монголын иргэ­дэд хуваарилах оновчтой арга хэрэг­сэл болгон хөгжүүлэхэд тустай юм. Урт хугацаанд ЛХБ нь МХБ-ийг хөрш зэргэлдээ орны ашигт малт­малын компаниуд хувьцаагаа бүрт­гүүлж, хөрөнгө босгодог бүс нут­гийн санхүүгийн төв болон хөг­жихөд дэмжлэг үзүүлж болох юм. Монгол Улс нь олон улсын хөрөнгө оруу­лагчдын “газрын зураг” дээр баттай гарч ирнэ гэдэгт би итгэж байна.

-Засгийн Газар “Эрдэнэс Таван­толгой” компанийн 10 хувийг ир­гэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүү­лэхээр болсныг та юу гэж үзэж бай­гаа вэ?
-Засгийн газрын санаачилгыг би хувьдаа дэмжиж байгаа.  Ингэснээр Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэм­шигч болж байгаа бөгөөд Мон­голын баялгийн тодорхой хувийг шууд эзэмшиж буйгаа мэдэж, мэдрэх болно. Иргэдэд хувьцаа тараах бол­сон нь Монгол Улсыг хувьцаа эзэмшигч үндэстэн болгож байна.

-”Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цааг дотоодын болон олон улсын зах зээл дээр арилжаалах тухай ярьж байна.  Та ямар бирж дээр арил­жаалах нь зүйтэй гэж бодож байна?
-Би “Эрдэнэс Тавантолгой” болон бу­сад төрийн өмчит компаниудын хувьцааг Монголын Хөрөнгийн Бир­жид бүртгүүлэх нь дотоодын хөрөн­гийн зах зээлийг хөгжүүлэх хам­гийн шилдэг арга гэж үзэж байна. Мэдээж олон улсын санхүүгийн зах зээл дээрх боломжуудыг анхаарах хэ­рэгтэй боловч дотоодын хөрөнгийн бир­жийг орхигдуулж болохгүй. Glo­bal Depositary Receipt буюу олон ул­сын хадгалалтын сертификат хэмээх санхүүгийн хэрэгслийг ашиглах нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Лон­дон болон Хонконгийн Хө­рөнгийн биржүүд дээр бүртгүүлэх  боломжийг бүрдүүлнэ.  Тэгэхдээ үндсэн бүртгэ­лийг Монголын Хөрөнгийн бирж дээр байлгах нь маш чухал. Гол бүрт­гэл дотоодын бирж дээр байх нь энэ ком­панийг Монголын үндэс­ний аварга компани болгоно.  

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүү­лэхийн ач холбогдол юу вэ?
-Бусад оронд ажиллаж байсан туршлагаасаа харахад дотоодын зах зээл дээр IPO хийх нь дотоодын хөрөнгө оруулагчдад давуу тал бий бол­гож тэдэнд баялгийг бүтээдэг. Ин­гэснээр шууд болон шууд бусаар хө­рөнгийн зах зээлийн идэвх  нэ­мэгдэж бусад хөрөнгө оруулалтын банк, брокер, даатгал, сангийн удирд­лага зэрэг бусад санхүүгийн үйлчил­гээний салбарууд дагаад хөгждөг. Энэ нь шинэ оюуны чадавх шаардсан ажлын байрууд болон ур чадвар сайтай оюунлаг ажиллах хүчнийг бий болгоно. Хамгийн гол нь дотоодын компаниудад санхүүгийн хямд эх үүсвэр бий болгох юм.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж