Үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзлаа

Мянганы сорилтын сангийн эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг суртчилах зорилгоор мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуй нэгжийг Мянганы сорилтын сан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар хүн амын дундах халдварт бус өвчний тархалтыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоо, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцлаа.  Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүн хоногт таван граммаас бага буюу нэг цайны халбага хүрэхгүй давс хэрэглэхэд бие махбодод хангалттай байдаг гэнэ. Гэтэл Монгол хүн хоногт 7.3 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг аж. Үүний 75 хувь нь бэлэн бүтээгдхүүүнд агуулагддаг аж. 2009 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан нь 45-аас дээш насанд холестриний дундаж хэмжээ ихсэх хандлагатай байгаа гэв. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулах, чанартай, эрүүл мэндэд хор багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд  үндэсний үйлдвэрлэгч компаниудын оролцоо, хяналтыг сайжруулахаар болсон байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж