Плей-оффын эхний сенсаацтай тоглолт

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Плей-оффын эхний сенсаацтай тоглолт

Үндэсний хоккейн лигийн плэйоффт дорнод бүсийн гуравдугаар байраар шалгарсан Бостон Брунс өнөөдөр талбай дээрээ цуврал эхний тоглолтоо хийж өрсөлдөгч Монреал Канадианс багийг хүлээн авчээ. Монреал Канадианс багийн хаалгач Прайс Бостонтой хийсэн сүүлийн хоёр тоглолтдоо хаалганд 13 гоол алдаж баг нь бүр 7-0 ээр хүртэл хожигдож байсан. Гэвч плэйоффт тэд илүү сайжирч чадсан гэдгээ өнөөдөр харууллаа. Хоёр багийн плэйоффийн шатанд хийж байгаа эхний тоглолт нь энэ байлаа. Тоглолт эхлээд ердөө гурван минут өнгөрч байхад Скотт Гомез дамжуулалтыг Бриан Жионта өгснөөр тооны харьцааг нээжээ. Канадиансын багийн ахлагч Тим Томасын хаалгыг мялааснаар плэйоффи 29 дэх гоолоо оруулсан юм. Энэ гоолоос тав орчим минутын дараа Бостоны Брад Марчанд гоолдох сайхан боломжтой болсон ч Кэри Прайс хаалтаа амжилттай хийж няцаав. Улмаар үүний дараа Марчанд сайхан боломжоо алдаж шайбыг алдаж цохисноор оноог тэнцүүлж чадаагүй байна. Хаалгач Прайс болон Монреалын хамгаалагчид үүргээ хангалттай сайн биелүүлснээр Бостон онооны самбарт өөрчлөлт оруулж чадаагүй юм.  Прайс энэ тоглолтод 31 цохилтыг бүгдийг нь аюулгүй болгож плэйоффт гуравдахь удаагаа штаут хийснээр багтаа хожил авчирчээ. Хаалгачийнхаа энэ хичээл зүтгэлийн багийн нөхөд нь үнэлж, оноог холуулдсан байна. 3-р үеийн 17 дахь минутанд мөн л Жионта, Гомез нарын хослол оновчтой болж Гомез хоёрдахь гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд хийснээр тус тоглолтод 2-0 харьцаатай Монреал Канадианс баг сюрприз хожлыг байгууллаа. Ингэснээр тэд цувралыг 1-0 ээр тэргүүлж эхэллээ. Дараагийн тоглолт Улаанбаатарын цагаар ням гаригийн өглөө болно.
                                           

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж