Бүсийн зөвлөгөөнийг энэ сард зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Бүсийн зөвлөгөөнийг энэ сард зохион байгуулна

Эрчим хүчний зохицуулах газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүсийн зөвлөгөөнийг дөрөвдүгээр сард багтаан явуулах юм байна.  Төвийн бүсийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зөвлөгөөн маргааш Дархан-Уул аймагт болох ажээ. Зөвлөгөөнийг Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулах юм байна. Харин баруун бүсийн зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 16-нд Завхан аймагт, зүүн бүсийн зохицуулах зөвлөлийн хурал дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймагт болох юм. Бүсүүдийн зөвлөлгөөнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах  газрын төлөөлөгчид оролцож илтгэл, мэдээлэл хийх юм байна. Бүсийн зөвлөгөөнөөр Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилго, орон нутгийн цахилгаан, дулаан хангамжийн өнөөгийн байдал, нам даралтын усан халаалтын зуухны технологийн шинэчлэл, аймгийн төвүүдийн дулаан хангамжид ажиллаж байгаа дулааны станц, халаалтын зуухнуудын ашиглалт, аюулгүй ажиллагаанд анхаарах асуудлуудын  талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.Цээпил
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж