Монгол- Хятадын хил дээр нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Монгол- Хятадын хил дээр нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна

Хятадын  “Shenhua Energy” компани Монгол-Хятадын хилийн ойролцоо Монголын импортын нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулахаар боллоо.  1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Ganqimaodu  дахь  боловсруулах үйлдвэрийн төсөл хэдийн эхэлсэн гэнэ.

Ganqimaodu нь  Хятадын хил дээрх эрчим хүч импортлох гол гарц юм. Өнгөрсөн жил хилийн энэ бүсээр 7.71 сая тонн нүүрс Хятад руу импортолжээ.  Гаалийн статистик судалгаанаас харахад Ganqimaodu –аар дамжуулан тээвэрлэж буй боловсруулаагүй нүүрсний импорт жил ирэх тусам 131.8  хувиар өсч, энэ оны эхний улирлын байдлаар 1.6 сая тонн боловсруулаагүй нүүрс Монголоос Хятад руу импортолсон байна. “Shenhua” компани жилд зургаан сая тонн нүүрс угаах,  2.4 сая тонн нүүрс коксжуулах, 4.8 сая метанол, 30 мянган тонн замын хар үйлдвэрлэх хүчин чадалтай  боловсруулах үйлдвэрийг  2012 он ашиглалтад оруулах гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж