Путин сонгуулийн талаар сандралдахгүй байхыг гуйв

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Путин сонгуулийн талаар сандралдахгүй байхыг гуйв

Ерөнхий сайд Владимир Путин ерөнхийлөгчийн 2012 оны сонгуулийн талаар ярьж сандралдахгүй байхыг уриалаад сонгууль хүртэл нэг жил байгааг тэмдэглэв. “Сонгуулийн талаар сандралдах нь ажлын ердийн зохион байгуулалтад үл тохирно” гэж тэр сануулсан байна.

Өөрөө ч ерөнхийлөгч Дмитрий Медведев ч сонгуульд оролцохыг үгүйсгэхгүй байна” “Бид нэгэн янзын хариу өгөөд сурчихжээ” гэж тэр хэлсэн байв. Сонгуулийн үеэр нөхцөл ямар байгаагаас тэдний сонгуульд оролцох асуудал шийдэгдэнэ гэдгийг тэр хэлсэн байлаа. 

Үүнээс нэг өдрийн өмнө Хятадын төв телевизид өгсөн ярилцлагадаа Дмитрий Медведев сонгуульд оролцох эсэх талаар шийдвэрээ ойрын хугацаанд гаргана гэсэн байлаа. Оросын ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2012 оны гуравдугаар сард явагдана.
 
Ерөнхий сайд Владимир Путин Нэгдмэл Орос намын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигдэх тэргүүн нэр дэвшигч гэж тус намын Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орлогч Юрий Шувалов мэдэгджээ. Сонгуульд намын байр суурь нь өөрийн лидер Владимир Путиныг дэвшүүлэхэд чиглэгдэнэ хэмээн тэр хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж