Гэнэтийн шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Гэнэтийн шалгалт хийжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нарантуул захын орчим худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтаар бичиг баримтын зөрчил, ажлын байрны эрүүл ахуй, газрын төлбөр төлсөн байдал, архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэрэгжилт, хог хаягдлыг зайлуулах гэрээ хийсэн зэргийг шалгасан байна. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгжvvдтэй хариуцлага тооцож улсын орлого болгох, шаардлага хангахгvй согтууруулах ундааг устгах, баталгаажилтүй хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах, зармыг нь зохих журмын дагуу устгах арга хэмжээг авсан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж