Бразили руу зэвсэгтэйгээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Бразили руу зэвсэгтэйгээ

Рио-де-Жанейро хотноо нисэхийн болон батлан хамгаалах системийн зэр зэвсгийн олон улсын LAAD-2011 үзэсгэлэн нээгдлээ. Энэ жилд Орос 11 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдахаар төлөвлөөд байгаа юм. Оросууд Латин Америкийн зэвсгийн зах зээлийг нэн ялангуяа Бразилийг зэвсгээ зарах гол талбар гэж үзэж байна.

LAAD-2011 үзэсгэлэн Рио-де-Жанейро хотноо энэ 12-ны өдөр нээгдэж гурав хоног ажиллав. Орос уг үзэсгэлэнд 300 гаруй төрлийн зэр зэвсгийн үзүүлэнг тавьсан байлаа. Оросын «Вертолеты России», ФГУП «ГНПП «Базальт» компаниуд, Агаараас хамгаалах системийн «Алмаз-Антей» концерн ба «Сухой» корпораци үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ харуулж байна. Орос нь АНУ-ын дараа зэвсгийн экспортоор ордог бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 8,6 тэрбумын зэвсэг гадаад орнуудад нийлүүлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж