Нефтийн цогцолборын хэсэг живжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Нефтийн цогцолборын хэсэг живжээ

Мексикийн булангийн Мексикийн Кампече мужийн эрэг  орчимд байсан нефть олборлогчдийн цогцолборын орон сууцны хэсэг нь нуран живжээ. Уг цогцолборын эзэн Petroleos Mexicanos (Pemex) компани энэ тухай мэдээлсэн байлаа.

Мэдээний дагуу байгууламжийн хазайлт мягмар гаригт гарсан бөгөөд цамхагийн усан доорхи хэсэгт цоорхой гарч ус дүүрсэн байв. Шахуурга ус дүүрэлтийг зогсоож чадаагүй учир тэндээс 638 хүнийг эхлэн нүүлгээд дараа нь үлдсэн 75 хүнийг зөөсөн байна. Цамхаг байсан усны гүн 38 метр бөгөөд живсан хэсэг нь 50 метрийн өргөнтэй байгаагаас байгууламжийн хэсэг далайн төвшинд ил харагдаж байлаа. Цамхагт 2000 гаруй нефть хадгалагдаж байсан ба нефтийн бүтээгдэхүүн далайд асгараагүй гэж компани мэдээлэв.

Мексикийн булангийн дагуу олон тооны цамхгууд байрладаг ба тэдний нэг Deepwater Horizon цамхаг дэлбэрэх үеэр ихээхэн хэмжээний нефть далайд асгарсан билээ.


Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж