Ашигт малтмалуудыг бүсүүдээр нь ангилна

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалуудыг бүсүүдээр нь ангилна

Геологийн мэдээллийн төвөөс  Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсэд байгаа ашигт малтмалын ордуудыг засаг захиргааны байршил, ашигт малтмалын төрөл зэргээр ангилан, бүс тус бүрээр гаргажээ. Өөрөөр хэлбэл, барилгын материалын ордоос бусад бүх ордуудыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харъяалал, газар зүйн солбицол, бүртгэгдсэн нөөцийг зэрэглэл тус бүрээр боловсруулж, мэдээллийн сангийн ордын ашиглалттай холбоотой анхан шатны өгөгдөхүүнийг бэлтгэсэн байна. Бүсүүдэд орших томоохон ордуудыг ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, гарах эдийн засгийн үр ашгийн тооцооллыг  гүйцэтгэж байна. Төвийн, Хангайн бүсийн эрдэс баялгийн эдийн засгийн суурь үнэлгээг боловсруулж эхлээд байгаа аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж