Хонконг анхны 3D эротик киногоо гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Хонконг анхны 3D эротик киногоо гаргажээ

Хонконгийн кино урлаг дэлхийн хэмжээнд
хүрч, хөгжиж буй гэдгийг нотлох нэгэн үйл явдал болсон тухай reuters
агентлаг мэдээлжээ. Залуу эрийн амьдралын тухай өгүүлэх "Sex & Zen:
Extreme Ecstasy" нэртэй эротик кино энэ долоо хоногт нээлтээ хийгээд
байгаа ба уг кино нь 3D-гээр гарч буй анхны эротик кино гэдгээрээ онцлог
аж. Киног бүтээгчид Холливуудын алдарт бүтээл “Аватар” шиг чамгүй
амжилт олно гэж итгэж байгаа ба өөрсдийгөө анхдагчид хэмээн зарлаад
байна.

Найруулагч Кристофер Сан “Энэхүү киног үзэгчид эротик
гэдэг талаас нь онцолж битгий үзээсэй гэж бид хүсч байгаа. Бидний хийсэн
энэ бүтээл бол насан хүрэгчдэд зориулсан сонирхолтой, хөгжилтэй кино
юм” хэмээн ярьсан байна.

Түүний эцэг Стивен Шиу 1991 онд уг
киноны эх хувилбар болох "Sex and Zen" киног дэлгэцнээ гаргаж байсан ба
2,6 сая долларын ашиг олж, тухайн үеийн хамгийн их ашиг олсон насан
хүрэгчдэд зориулсан киногоор шалгарч байсан түүхтэй аж.

Киноны
нээлт Хонконгийн төвд байрлах долоон кино театрт нээлтээ хийгээд байгаа
ба Хятадын зүгээс уг киног гаргахыг хориглоод байгаа гэнэ.

“Бидний
кино эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг бид мэдэж байсан. Нээлтээ хийгээд
чамгүй олон хүн үзээд байна. Бидний киног үзэхээр олон жуулчид ирээд
байгаа. Үүнд хятадууд ч бас багтаж байгаа. Тэд чинь бусадтай л адил
насан хүрэгчид шүү дээ. Гэхдээ бид хятадад киногоо гаргах ямар ч боломж
байхгүй байгаа тиймээс хүссэн хүмүүс нь энд ирж л үзнэ” гэж найруулагч
Сан ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж