Жон Ленноны гар бичмэлийг дуудлагаар зарна

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Жон Ленноны гар бичмэлийг дуудлагаар зарна

Домогт “Битлз” хамтлагийн ахлагч Жон Ленноны дууны үг бичсэн гар бичмэлийг “Profiles in History” дуудлага худалдааны ордон зарах гэж буй тухайгаа өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ.

Уг гар бичмэлд "Lucy in the Sky with Diamonds" дууны үг бичигдсэн байгаа ба цаасны дээд хэсэгт дөрвөн хүнийг дүрсэлсэн зураг байгаа аж. Энэхүү ховор нандин зүйлийг “Битлз”-ийн үнэнч шүтэн бишрэгчид үнэ хайрлахгүй авах нь гарцаагүй.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид уг гар бичмэлийг 200 мянган долларын үнэ хүрнэ гэж урьдчилан тооцоолоод байгаа ба илүү ч үнэ хүрч магадгүй юм.

Уг дуу нь “Битлз” хамтлагийн 1967 онд худалдаанд гарсан “Sgt. Pepper"s Lonely Hearts Club Band” цомогт багтсан ба өвөрмөц түүхтэй дуу юм.

Дуудлага худалдаа ирэх сарын 14-нд Беверли Хиллсын Сабан театрт болно.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж