Гуравхан компани усны төлбөрөө төлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Гуравхан компани усны төлбөрөө төлжээ

Уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөрөө төлөх хугацаа өнгөрсөн сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон аж. Гэвч энэ хугацаанд ердөө гурван компани  усны төлбөрөө төлсөн байна. Уул уурхайн олборлолтоос болж  Монголын усны нөөц хомсдож, гол горхи ширгэж байгаа гэх тайланг Усны газраас гаргасан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Монголын нийт нутагт 852 гол, 2277 булаг шанд1181 нуур цөөрөм ширгэсэн гэнэ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар усаа хэмнэх хамгийн нэгдүгээр асуудал бол уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг нэмэгдүүлэх асуудал аж. Учир нь уул уурхайн компани усны хэрэглээ ашиглалттай холбоотой төлбөрийг огтхон ч төлдөггүй байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж