Кэтрин Зета-Жонс сэтгэлзүйн хямралд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Кэтрин Зета-Жонс сэтгэлзүйн хямралд оржээ

“Зорро” киноны гал цогтой эмэгтэйгийн дүрээр бидний танил болсон
Холливуудын нэрт жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Кэтрин Зета-Жонс сэтгэлзүйн
хямралд орж, эмчилгээ хийлгэхээр болжээ.
Түүний нөхөр жүжигчин Майкл
Дуглас улаан хоолойн хорт хавдар туссан нь өнгөрсөн оны наймдугаар сард
оношлогдож, тэдний гэр бүл нэлээд хүнд цаг үеийг туулаад байгаа юм.
Удаан хугацааны турш эмчилгээ хийлгэсний эцэст хорт хавдраа ялан дийлж,
шинжилгээ хариу сайн гараад байгаа юм. Эмчилгээ хийлгэх хугацаанд
оскарын шагналт нэрт жүжигчин Майкл Дуглас нэлээд жин хасч, байдал
хүндхэн байсан. Энэ үеп түүний хамгийн сайн туслагч нь түүний гэргий
Кэтрин байсан нь мэдээж. Нөхрийнхөө хүнд өвчинтэй тэмцэж, олон сарын
турш сэтгэл зовниж явснаас сэтгэлзүйн хямралд орсон хэмээн түүний
хэвлэлийн төлөөлөгч Cece Yorke мэдээлсэн юм.
Тэрбээр хэвлэлийн хурал
дээр “Өнгөрсөн жил хосуудын хувьд хүнд жил байсан. Уг байдлаас болж
Кэтрин нэлээд стресст орсон. Сэтгэлзүйн оношлогоо хийлгэхээр тэр сарын
өмнө шийдсэн. Энэ нь тун зөв шийдвэр байжээ. Түүнд эмчилгээ шаардлагатай
гэж эмч нар үзэж байгаа ба эмчилгээгээ удахгүй эхлэхээр болсон”
хэмээгээд “Тэр энэ бүхнийг амархан давна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Эмчилгээгээ дуусгаад хоёр шинэ киноны зураг авалтад оролцож эхлэнэ”
гэжээ.

Кэтрин Зета-Жонс 2009 оноос хойш кинонд тоглолгүй түр
завсарлага аваад байгаа ба нөхрөө эдгэснээс хойш киноны саналыг хүлээн
авч эхэлжээ. Одоогоор дөрвөн кинонд тоглохоор болоод байгаа юм.
Тэдгээрийн нэг найруулагч Габриэле Муччиногийн хөлбөмбөгчний амьдралыг
харуулсан “Playing the Field” кинонд тэрбээр жүжигчин Жерард Бутлер,
Жессика Бейл нартай хамтран тоглохоор болоод байгаа ба киноны зураг
авалт энэ долоо хоногоос эхлээд байгаа юм.
Дараагийн кино нь
найруулагч Стивен Фрирзийн “Lay the Favorite” кино юм. Уг кинонд 30 нас
шүргэж яваа нэгэн эмэгтэй 50 настай эртэй нэгэн ажил дээр хамтархаар
болно. Тэд хамтдаа шинэ ажлын төлөвлөгөө гаргахаар шаргуу ажиллахын
хажуугаар хайр дурлалын паян үүснэ. Ээдрээтэй, адал явдалт уг кинонд
“хатуу самар” Брюс Уиллис, дуучин жүжигчин Жастин Тимберлейк нартай
хамтран тоглох юм. Уг кино 2012 оны долдугаар сард нээлтээ хийнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж