Мэдээллийн сүлжээ бий болгох шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Мэдээллийн сүлжээ бий болгох шаардлагатай

“Шүүх эрх мэдлий шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх салбар хуралдаанд энэ байгууллагын үүргийг өндөрссөн бөгөөд өөрсдийн хуулийг боловсронгуй болгох хуулийн төслийг өргөн бариад байгаа талаар яригдсан байна. Түүнчлэн “Цагдаагийн байгууллагын мэргэжлийн байгууллага болох хэрэгтэй болсон. Яг одоогоор цагдаа нар нь байцаалтанд л түшиглэж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор мэдээллийн сүлжээтэй болох ч шаардлага бий болсон. Нийгмийн хөгжилтэй холбоотойгоор шинэ төрлийн зохион байгууллалтай гэмт хэрэг бий болж байгаа тул хуучин бүтэц тогтолцоо амжилтанд хүрэхээргүй болсон. Шинэчлэлийг хийхэд цагдаа бэлтгэх сургуулиудын үүрэг өндөрсөх учиртай” гэх саналууд гарсан байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж