Тейлор Сфивт 1,4 саяар эдлэн авчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Тейлор Сфивт 1,4 саяар эдлэн авчээ

Буржгар шар үс, турьхан биенээсээ ичдэг байсан даруухан охин гитар барин
тайзнаа гарснаар хөгжмийн ертөнцөд од болон гялалзаж эхэлсэн гэдэг. Тэр
охин бол кантри дуучин Тейлор Сфивт.

Архи дарс ууж, наргиж
цэнгэдэггүй элдэв хэл амнаас хол байж чаддаг дуучин бүсгүй кантри
хөгжмийн томоохон наадмуудаас гранпри шагналыг нь түүгээд байгаа ч
даруухан хэвээрээ л байна. Түүний талаар муулах гэж хичнээн хичээгээд ч
шар сайтууд бичих юм олддоггүй тухай хэвлэлийн төлөөлөгч нь наргиа хийж
байсан удаатай.

Тейлор Сфивт аав ээждээ маш их баярлаж явдаг
тухайгаа ярилцлагандаа олонтаа дурьддаг. Тэрбээр төрөлх хот Нашвиллд
5,000 ам,метр талбайтай эдлэн газрыг 1,4 сая доллараар худалдаж аваад
байгаа ба үүнийгээ аав ээждээ зориулсан бэлэг хэмээн зарлаад байна.

Уг эдлэн дэх байшинг шинээр засварласан ба цэнхэр чулуун шалтай, гоёмсог хийцийн ил зуухтай гэнэ.

“Би
ажлынхаа зав чөлөөгөөр аав ээж дээрээ ирэх дуртай. Миний хамгийн сайхан
амралт болдог. Одоо ийм сайхан эдлэнтэй болсон болохоор би зав гарах
бүрийдээ ирж, эрч хүчээ сэргээж байх болно. Сэвэлзүүр салхинд үсээ
намируулаад цэцэгсийн үнэр үнэрлээд гитараа бариад дуулж суух үнэхээр
сайхан байдаг. Энэ байгаль надад олон сайхан шинэ уран бүтээл туурьвах
эрч хүч, ур ухаан хайрлана гэдэгт итгэлтэй байна” хэмээн дуучин бүсгүй
Us сэтгүүлд ярьжээ.

Тэрбээр шинэ эдлэн, шинэ орчин түүнд жинхэнэ
хайраа олоход нь туслаж чадах байх гэж бас итгэж буй тухайгаа дурьджээ.
Өдгөө 21 настай дуучин бүсгүй хайр дурлалын хувьд бүтэлгүй нэгэн хэмээн
нэрлэгдээд байгаа. 2008 онд дуучин Жо Жонестой болзож байсан ч хосуудын
гал халуун дурлал нэг их удаан үргэлжлээгүй өндөрлөсөн. 2009 онд охид
бүсгүйчүүдийн хамгийн хайртай жүжигчдийн нэг “Twilight” киноны од Тэйлор
Лотнертой холбоотой болсон ч хэдхэн арга хэмжээнд хамтдаа оролцоод
харилцаандаа цэг тавьсан. Тэдний хооронд юу болсон талаар янз бүрийн
таамаглал дэвшүүлж, хэвлэлүүдээр хэсэг шуугьсан ч чухам юу болсон нь
нууц хэвээр үлдсэн. Дуучин бүсгүй шинэ цомогтоо багтсан "Back to
December" дуугаа Тэйлор Лотнер зориулсан тухайгаа зарлаж, телевикийн
шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ түүнээс уучлалт гуйсан юм.

Энэ нь
хосуудын харилцаа дуучин бүсгүйгээс болж бүтэлгүйтсэн бололтой гэсэн
таамаглалыг бий болгосон юм. Хэсэг хугацаанд ганц бие явсан Сфивт
өнгөрсөн оны сүүл үеэр “Персийн хунтайж” киноны од Жейк Гилленхаалтай
болзож эхэлсэн. Тэд дуучин бүсгүйг төрөлх хотод хамтдаа амарч, аз
жаргалдаа умбан гудамжаар хөтлөлцөн алхаж буй инээд дүүрэн зургууд
сайтуудаар дүүрч байлаа.

Харамсалтай нь, шинэ он гарав уу үгүй юу
хосууд салсан тухайгаа зарласан юм. Одоо түүнийг дуучин гитарчин Жон
Майертай болзож эхэлсэн гэж хэвлэлүүдэд мэдээлж байгаа. Тэдний харилцаа
удаан үргэлжлэх болтугай.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж