“Google”-ийн орлого 29 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

“Google”-ийн орлого 29 хувиар нэмэгджээ

Интернэтийн аварга корпораци “Google”-ийн ашиг орлого энэ оны эхний улиралд нь эрс нэмэгдэж үндэслэн байгуулагчдын нэг Ларри Пейж  гүйцэтгэх зөвлөлд эргэн иржээ.  “Google”-ийн логог  зар сурталчилгаанд ашиглах сонирхол улам нэмэгдэж байгаа гэнэ.  Хайлтын асар өргөн системтэй тус корпорацийн эхний улирлын орлого 6.54 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 29 хувиар нэмэгдсэн ажээ.  “Google” АНУ-ын интернэтийн зах зээлийн 65 хувь, Европын хайлтын системийн 90 хувийг эзэлдэг. “Google”  зар сурталчилгаанаас багагүй ашиг олдог бөгөөд интернэт  дэх зар сурталчилгаа эхний улирлын байдлаар 18 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Их Британийн  “Google” сүлжээ л гэхэд энэ оны эхний улирлын байдлаар зар сурталчилгаанаас 969 сая ам.доллар олсон нь нийт ашиг орлогын 11 хувийг авчирсан байна. “Google” энэ онд 6,000 ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. “"Google”-ийн үйл ажиллагаа өргөжиж, ашиг орлого нь нэмэгдэж байгаа ч нөгөө талаар энэ нь  зардал нэмэгдэнэ гэсэн үг” гэж тус корпорацийн санхүүгийн шинжээч Жордан Рон ярьж байна.  Энэ оны эхний улирлын байдлаар “Google” 1,900 ажлын байр шинээр бий болгосон байна. Харин Нью Йоркын хөрөнгийн бирж дээр “Google”-ийн хувьцаа 553.09 ам.доллараар худалдаалагдаж  дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж