Техас мужийн шүүхтэй хамтарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Техас мужийн шүүхтэй хамтарлаа

Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, АНУ-ын Техас мужийн шүүх хамтран “Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг прокурор, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг Дорноговь аймагт зохион байгуулжээ. Сургалтанд Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн прокурорын газар,       Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнууд хамрагдлаа. Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг, АНУ-ын техас мужийн шүүгч Эд Винфри нар хөтлөн явууллаа. Энэхүү сургалт нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хуульчдад зориулан явуулдаг “ Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт сургалтын хүрээнд явагдсан бөгөөд Үндсэн хуульд заасан зарчмыг прокурор, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтад хяналт тавих болон шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо анхаарах асуудлыг АНУ, Монгол улсын Үндсэн хууль, ЭБШХуулийн холбогдох заалтуудыг харьцуулах замаар хийснээрээ онцлог болж өнгөрсөн байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж