Үндэсний бичиг соёлоо хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Үндэсний бичиг соёлоо хөгжүүлнэ

Хөвсгөл аймгийн Болвсрол соёлын газраас үндэсний бичиг соёлоо хөгжүүлэхийн зэрэгцээ хэрэглэж заншсан крилл бичгээрээ зөв сайхан бичицгээе аяныг эхлүүллээ.
Монгол бичгийн хэрэглээний орчинг бүрдүүлэх эхний алхамыг хэрэгжүүлэхээр албан ажлын компьютерт монгол бичгийн программыг суулгаж хэрэглэх, өргөмжлөл, дурсамж, хаяг, реклам зэргийг монгол криллээр хослуулан бичих ажлыг Боловсрол, соёлын газраас эхний ээлжинд хэвлэл мэдээллийн байгууллагаас эхэлж байна. Монгол бичгийн программ нь 32 мянган төгрөгний өртөгтэй бөгөөд сиди хэлбэрт оруулсан программыг Боловсрол соёлын газраас хэвлэл мэдээллийн салбарт үнэ төлбөргүй олгож байгаа аж. Тус программ нь хэдэн ч компьютерт дамжуулан суулгах боломжтой төдийгүй Монгол бичгээ анхан шатнаас нь сурах боломжийг олгож байгаагаараа онцлог гэнэ. Аяныг тавдугаар сарын 30, 11 дүгээр сарын нэгэн гэсэн хоёр шатаар дүгнэх бөгөөд чиглэл бүрээр аяныг сайн зохион байгуулсан тэргүүний хамт олныг шалгаруулж урамшуулах аж. Мөн төрийн албан хаагчдаас зөв бичихийн шалгалтыг цаашид жил бүр авах гэнэ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж