Эрүүгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж.  Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн Су.Батболдоос сайд Т.Бадамжунай, сайд Л.Гансүх нарт хандан тавьсан асуулгын хариуг сонсох юм байна. Энэ нь Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослуулан сэргээн хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаархи асуулга"-ын хариу аж. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилт болон иргэдэд олгож буй хувь хишгийг ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр олгох асуудлыг хэрхэн зохион байгуулж буй талаархи асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж