Сөрөг хүчин Каддафийн талынхныг яллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин Каддафийн талынхныг яллаж байна

Ливийн шилжилтийн үндэсний зөв­лө­лийн спикер Али Аль-ЭссАви Люк­сембургт болсон бага хурал дээр тус оронд иргэний дайн эхэлснээс хойш Муаммар Каддафийн талынхны гарт 10 мянган хүн үрэгдээд байгааг хэлжээ. Хохирогчдын тоог нэмэгдүүлэхгүйн тулд Каддафийн дэглэмд үзүүлэх шахалтаа эрчимжүүлэх ёстой гэж тэр мэдэгдлээ.

“Хамгийн сүүлчийн мэдээгээр Каддафи ба түүний цэргийнхний гарт ойрол­цоогоор 10 мянган үрэгдэж, 20 мянга гаруй хүн сураггүй болоод байна. Сураггүй бологсод Ливийн  шоронгуудад байгаа байх” гэж хэлээд Ливийн ард түмнийг Каддафигаас хамгаалахын тулд ихээхэн зүтгэл гаргах шаардлагатай гэсэн байв. Одоо Аддаби ба Мисурат хотуудын дэргэд ширүүн тулаан болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж