Ливийн шилжилтийн үндэсний зөвлөлийн спикер Али Аль-ЭссАви Люксембургт болсон бага хурал дээр тус оронд иргэний дайн эхэлснээс хойш Муаммар Каддафийн талынхны гарт 10 мянган хүн үрэгдээд байгааг хэлжээ. Хохирогчдын тоог нэмэгдүүлэхгүйн тулд Каддафийн дэглэмд үзүүлэх шахалтаа эрчимжүүлэх ёстой гэж тэр мэдэгдлээ.
“Хамгийн сүүлчийн мэдээгээр Каддафи ба түүний цэргийнхний гарт ойролцоогоор 10 мянган үрэгдэж, 20 мянга гаруй хүн сураггүй болоод байна. Сураггүй бологсод Ливийн шоронгуудад байгаа байх” гэж хэлээд Ливийн ард түмнийг Каддафигаас хамгаалахын тулд ихээхэн зүтгэл гаргах шаардлагатай гэсэн байв. Одоо Аддаби ба Мисурат хотуудын дэргэд ширүүн тулаан болж байна.