Ерөнхийлөгчид зориулж үзэг цуглуулах кампани эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид зориулж үзэг цуглуулах кампани эхлэв

Радек Ржегачек ба Ян Козак нар ерөнхийлөгчид зориулан бичгийн хэрэгсэл цуглуулах кампанийг Чехад эхлүүлээд байна. Тэд үзэг цуглуулах кампанидаа хүч нэмэгдүүлэхийн тулд Facebook сүлжээнд тусгай бүлгүүдийг бий болгожээ.

“Ноён ерөнхийлөгчдөө үзэг цуг­луулцгаая!!!” (Sbirka per pro pana prezidenta!!!) гэсэн нэртэй кампаниа Ржегачек Козак хоёр сүлжээнд Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус Чилид айлчлахдаа протоколын үзэг “шуусан” бичлэг тавигдсаны дараа эхлүүлээд байна. Видеог чехууд төдийгүй интернэтийн хэрэглэгчид маш их үзэж байгаа учраас тэд уг кампанийг явуулахаар шийджээ. Энэ кампаниар аль болох их үзэг, харандаа, фломастер, шохой зэрэг бичгийн хэрэгсэл цуглуулахаар болсон байна. Үзэг цуглуулсны дараа манай ерөнхийлөгчид гаднаас үзэг хулгайлах шаардлага гарахгүй гэж тэдний уриалсныг одоогоор бараг 5000 орчим хүмүүс дэмжихээ илэрхийлжээ. Тэд илгээлтээ тавдугаар сарын 2-нд ерөнхийлөгчид явуулахаар болсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж