Зукерберг Хятадыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Зукерберг Хятадыг зорьжээ

Олон нийтийн сүлжээ Facebook нь дэлхий дахинд 550-600 сая хэрэглэгчтэй ажээ. Гэхдээ энэ тоо энэхүү сүлжээг үндэслэгч Марк Зукербергт хангалттай санагдаагүй бололтой. Тэрбээр саяхан дэлхийн хамгийн их хүн ам амьдардаг мөртлөө Facebook сүлжээ огт нэвтрээгүй Хятад улсыг зорьсон байна.

Марк Зукерберг Хятад улсын хамгийн том сайт Baidu-д зочилсон бөгөөд Baidu нь өөрийн гэсэн 300 сая хэрэглэгчтэй ажээ. Зукербергийн Хятадыг зорьсон зорилго ойлгомжтой байсан бөгөөд өөрийн сүлжээг Хятадад нэвтрүүлэх явдал нь түүний хамгийн эн тэргүүний зорилт байв. Гэвч ойрын хугацаанд Хятад улсад Twitter, YouTube-ийн нэгэн адил Facebook хориотой хэвээр байх бололтой. Гэхдээ Зукербергийн зорилго зөвхөн ажил хэргээр зогссонгүй, Мандарин аялгыг сурах хүсэлтэй байгаа ба цаашид тэрбээр Төвд улсад айлчлахаар төлөвлөсөн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж