Удирдах ажилтны зөвлөгөөн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Удирдах ажилтны зөвлөгөөн өндөрлөлөө

Ардчилсан нам  21 аймгийн намын ХЭГ-ын
ажилтнуудыг оролцуулсан “Аймгийн намын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг
хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Ардчилсан намын
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, намын нарийн бичгийн дарга нар
болон аймгуудын намын ХЭГ-ын дарга, улс төрийн ажилтан, “Монгол Хүн
2020” хөтөлбөрийг аймагтаа зохион байгуулагч гэсэн 60 гаруй хүний
төлөөлөгч оролцсон.

Өнөөдөр Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон
Ардчилсан намаас Засгийн газарт ажиллаж буй сайд нар 21 аймгаас ирсэн
Ардчилсан намын удирдах ажилтнуудтай уулзлаа. Намын дарга Н.Алтанхуяг
энэ үеэр Ардчилсан нам анх удаагаа нийслэлийн Хан-Уул дүүрэгт иргэдийн
хуралд 20 гаруй суудал авсан. Мөн баруун аймгуудад Увс, Говь-Алтай
аймгаас бусад аймгаас УИХ-ын сонгуульд гишүүд ялалт байгуулсан зэрэг
амжилттай ажиллаж иргэдийн итгэл хүлээсээр байгааг онцоллоо.

Зөвлөгөөнд оролцогчид өнөөдөр мөн сар бүр 21 аймгийн намын
удирдлагуудтай холбогдож мэдээлэл хийдэг “Видео хурал”-д оролцож, намын
даргтайгаа Н.Алтанхуягтай зургаа татуулан төрийн ёслол хүндэтгэлийн
танхимийн есөн цагаан хөлт туганд хүндэтгэл үзүүлснээр зөвлөгөөний арга
хэмжээ өндөрлөлөө.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж