Armani Бээжинд хийх аялалаа цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Armani Бээжинд хийх аялалаа цуцаллаа

Загварын ертөнцийн хамгийн хүчирхэг эрхэм Giorgio Armani ирэх сард Бээжинд очих тухайгаа зарлаад байсан. Харин тэрбээр “Одоо аялал зугаалга хийхэд тохиромжтой цаг биш. Би Японы ард иргэдэд туслах хандивын ажиллагаанд түлхүү анхаарах хэрэгтэй байна. Тиймээс Бээжинд хийх аялалаа цуцалсан. Дараа цаг, нөхцөлийн тохироо бүрдвэл аялалаа хийнэ” хэмээжээ.
Загварын хаан хэмээгддэг энэхүү эрхэм одоогоор Милан дахь тансаг харшдаа амьдарч байгаа ба Японы ард иргэдэд туслах хандивын томоохон үдэшлэг зохион байгуулах гэж байгаа гэнэ. Уг үдэшлэгт түүний гоёмсог даашинзаар гангарсан бүсгүйчүүд дуудлага худалдаагаар даашинзаа зарах аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж