Унтамхай “Татар” хамтлагийн залуус сая нэг нойрноосоо сэржээ. Тэд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эргэн нийлж, хамтлагийнхаа уран бүтээлийг хийх болсон. Энэ таатай мэдээ фэнүүдийг нь баярлуулж байсан ч тэд дорвитой уран бүтээл хийлгүй буцаад л таг чиг алга болчихсон. Харин одоо л нэг тэд сэрсэн бололтой. “Татар”-ын залуус удахгүй “Чат” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогчдодоо хүргэх гэнэ. Мөн тэдний удаан хугацааны турш ярьж буй шинэ цомгийн ажил ч бүтэмжтэй яваа сурагтай. Тиймээс удахгүй “Татар” хамтлагийн фэнүүд шинэ дуу, шинэ цомогтой нь танилцах юм байна.
М.Анир