Алсын дуудлаганд нисдэг тэрэг ашиглана

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Алсын дуудлаганд нисдэг тэрэг ашиглана

Батлан хамгаалах яамны харьяанд иргэний зориулалтаар ашиглаж болох хоёр шинэ нисдэг тэрэг байдаг аж. Уг нисдэг тэргийг гамшгийн нөхцөлд болон алс аймгуудаас ирэх түргэн тусламжийн дуудлагад ашиглахаар Эрүүл мэндийн сайд төсөл боловсруулсан байна. Удахгүй энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах болжээ. Мөн төсвийн тодотголоор нисдэг тэрэгний шатахууны зардлыг шийдвэрлүүлэх зорилготой байгаа аж. Тиймээс энэ асуудалд гишүүдээс Эрүүл мэндийн сайд дэмжлэг хүсч буй юм. Харин дэмжих эсэх нь УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд тодорхой болох учиртай.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж