Сэргэлэн сумыхан нутгийн зөвлөлөө байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Сэргэлэн сумыхан нутгийн зөвлөлөө байгуулжээ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын түүхт  50 жилийн  ой ирэх долдугаар сард тохионо. Ойн өмнөх бэлтгэл ажлын хүрээнд Чойбалсан хот дахь нутгийн иргэд хуралдаж, 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Нутгийн зөвлөл”-өө байгуулан даргаар нь аймгийн Ерөнхий аудитор Л.Түвдэнням, дэд даргаар хувиараа бизнес эрхлэгч Н.Батжаргал нарыг сонгожээ.

Үзэмчин судлалыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд тус сумын иргэдээс гарсан саналын дагуу аймгийн орон нутгийн судлах музейд Үзэмчин хонины чихмэл хийж үзмэрт байрлуулахаар тохиролцож, бэлтгэл ажилдаа орсон байна.

Мөн сумын удирдлагууд саяхан Өвөрмонголын өөртөө засах орны Зүүн үзэмчин хошууны Улиастай хотод ажлын айлчлал хийгээд ирсэн аж. Айлчлалын үеэр Улиастай хошууны Мандахбулаг балгасын малчдын ахуй амьдралтай танилцуулах зорилгоор Сэргэлэн сумын малчдаас 10 хүний бүрэлдэхүүнтэй багийг энэ сарын 10-20-ны өдрүүдэд зочлуулах, “Миний сайхан Сэргэлэн” фото зургийн альбомыг хэвлүүлэх, боловсрол, соёлын салбарт харилцан туршлага солилцох зэрэг олон талт хамтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж