Хуанжу гэг Монголд амарч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Хуанжу гэг Монголд амарч байна

БНХАУ-ын нэрт жүжигчин Zhao Wei гэр бүлийн хамт Монголд амарч
байна. Т
үүнийг монголчууд “Хуанжу гэг” олон ангит киноны Хуанжу гэгийн дүрээр сайн танина. Дэггүй, сэргэлэн, будлианы эзэн
Хуанжу гэг Монголд
амрах
дуртай т
өдийгүй, гэр бүлийнхээ хамт хэд хэдэн удаа ирж байжээ. Түүний нөхөр Huang
Youlong Монголд бизнес эрхэлдэг гэнэ.
Хосууд
өдгөө нэг настай охинтой юм.
Тэдний охин 2010 оны д
өрөвдүгээр сарын 11-нд төрсөн бөгөөд өнгөрсөн даваа гаригт нэг насных нь
т
өрсөн өдрийг Монголд тэмдэглэжээ.
Хосууд охиныхоо т
өрсөн өдрийн баярт Монголын урлаг, соёл, бизнесийн нэртэй хүмүүсийг урьсан байна.

Одоогоор жүжигчин Zhao Wei нь гэр бүлийнхээ хамт Тэрэлжид амарч
байгаа юм. Тэрбээр гэр б
үлээ олны хараанд байлгахыг хүсдэггүй учир хэвлэл
мэдээллийхнээс нуугдах болжээ. Хосууд 2008 онд Сингапурт хуримаа хийсэн юм. Т
үүний нөхөр Huang Youlong нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг бөгөөд Макаод тамхины үйлдвэртэй хэмээн Хятадын
сайтад мэдээл
сэн байна.

31 настай залуу
бизнесмэн
Huang Youlong-ийн
талаар www.chinesesong.org сайтад
бичсэнээр ж
үжигчин Zhao Wei-тэй
гэрлэхээс
өмнө Tracy хэмээх бүсгүйтэй гэрлэж, Францад амьдарч байсан. Мөн Хятадын ширээний теннисийн
хатан хаан гэдэг
Pan Xiaoting, олон улсын од Zhang Ziyi нартай нэр холбогдож байсан гэнэ. Өнгөрсөн жил түүнийг 400 сая юанийн хөрөнгөтэй хэмээн мэдээлж байжээ.

М.Анир

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж