
байна. Түүнийг монголчууд “Хуанжу гэг” олон ангит киноны Хуанжу гэгийн дүрээр сайн танина. Дэггүй, сэргэлэн, будлианы эзэн
Хуанжу гэг Монголд амрах
дуртай төдийгүй, гэр бүлийнхээ хамт хэд хэдэн удаа ирж байжээ. Түүний нөхөр Huang
Youlong Монголд бизнес эрхэлдэг гэнэ.
Хосууд өдгөө нэг настай охинтой юм.
Тэдний охин 2010 оны дөрөвдүгээр сарын 11-нд төрсөн бөгөөд өнгөрсөн даваа гаригт нэг насных нь
төрсөн өдрийг Монголд тэмдэглэжээ.
Хосууд охиныхоо төрсөн өдрийн баярт Монголын урлаг, соёл, бизнесийн нэртэй хүмүүсийг урьсан байна.
Одоогоор жүжигчин Zhao Wei нь гэр бүлийнхээ хамт Тэрэлжид амарч
байгаа юм. Тэрбээр гэр бүлээ олны хараанд байлгахыг хүсдэггүй учир хэвлэл
мэдээллийхнээс нуугдах болжээ. Хосууд 2008 онд Сингапурт хуримаа хийсэн юм. Түүний нөхөр Huang Youlong нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг бөгөөд Макаод тамхины үйлдвэртэй хэмээн Хятадын
сайтад мэдээлсэн байна.
31 настай залуу
бизнесмэн Huang Youlong-ийн
талаар www.chinesesong.org сайтад
бичсэнээр жүжигчин Zhao Wei-тэй
гэрлэхээс өмнө Tracy хэмээх бүсгүйтэй гэрлэж, Францад амьдарч байсан. Мөн Хятадын ширээний теннисийн
хатан хаан гэдэг Pan Xiaoting, олон улсын од Zhang Ziyi нартай нэр холбогдож байсан гэнэ. Өнгөрсөн жил түүнийг 400 сая юанийн хөрөнгөтэй хэмээн мэдээлж байжээ.
М.Анир