Шинэ MacBook Pro удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Шинэ MacBook Pro удахгүй гарна

Apple-ийн шинэчлэн сайжруулсан MacBook Pro зөөврийн компьютерийг хоёрдугаар сарын 25-нд худалдаанд гаргаж эхлэхээр төлөвлөжээ. MacBook Pro-д Intel-ийн супер хурдан файл шилжүүлэх Thunderbolt технологийг суулгасан байна.

Intel-ийн цоо шинэ өндөр хурдны файл дамжуулах технологид Apple компани Thunderbolt гэдэг нэрийг өгсөн бөгөөд Thunderbolt нь USB-ийг орлох хамгийн тохиромжтой технологи болж чаджээ. Thunderbolt-оор 100GBps хүртэлх мэдээллийг дамжуулах боломжтой тул хэрэглэгчид дижитал кино, хөгжмийн коллекц гэх мэт дамжуулахад төвөгтэй файлыг төвөггүй дамжуулах боломжтой гэсэн үг юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж