
Хотын захиргааны цэвэрлэгч нарын мэдээгээр сүүлийн өдрүүдэд эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс 200 боодол цаас алга болсон тул мөрдөн шалбгахаар шийджээ. Тэдний тогтоосноор Зүүний намынхан хотын захиргааны байрт уулзах өдрүүдэд цаас алга болж байжээ. Зүүний намын хуралтай өдөр 24 настай улстөрч Франк-Микаэль Жон жорлонгоос үүргэвч ба гартаа боодолтой цаастай гарч яваад баригдсан аж. Түүнд ямар шийтгэл оноох нь тодорхойгүй. Түүний үйлдэл нь үнэ багатай эд зүйлийн хулгай гэж ангилагддаг гэнэ.
Ш.Мягмар