iPhone 6 2012 онд худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

iPhone 6 2012 онд худалдаанд гарна

Онлайн эх сурвалжуудын мэдээлэлд Apple энэ ондоо багтаж iPhone-ийн дараагийн загварыг зах зээлд нэвтрүүлэхгүй гэжээ. Учир нь iPhone 6-ийн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу ирэх есдүгээр сард эхлэх тул 2012 оны эхний улиралд худалдаанд гаргах боломжтой юм.

Гэхдээ Apple компани ирэх онд баяр наадмын улирал эхлэхээс өмнө амжиж шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахыг эн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Харин нэгэн таатай мэдээ нь тус компани энэ оны сүүлээр iPad-ийн шинэчилсэн загварыг худалдаанд гаргаж магадгүй гэнэ. Ингэхлээр iPad 3 болон iPhone 6 зэрэг хэрэгслүүд бараг зэрэгцэн худалдаанд гарах магадлалтай юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж