
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмээлт захын “Той-Уул” нэртэй хятад ченжүүдийн түүхий эд худалдан авдаг агуулахад хууль бусаар химийн хорт бодис ашиглаж үйлдвэрлэл явуулж буй талаар “Ардын эрх” сонин дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн дугаарт мэдээлсэн билээ. Уг мэдээллийн мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр тус газарт шалгалт хийж, хууль бус ажиллагааг нь таслан зогсоож, торгуулын арга хэмжээ ногдуулжээ.
Н.Түвшин