Microsoft туршилтын IE 10 браузер нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Microsoft туршилтын IE 10 браузер нээлээ

Microsoft Corp туршилтын Internet Explorer 10 браузер нээснээ өөрийн албан ёсны блогтоо мэдээлэв.  Сарын өмнө IE 9 браузер нээсэн бөгөөд ARM  чиптэй компьютерт   IE 9 браузерыг нээж болох тухай Engadget  блог мэдээлж  байсан.

Windows үйлдлийн системийг гар утсанд хэрэглэх боломжийг Microsoft бий болгосноос гадна ARM чип нь харьцангуй бага  энерги хэрэглэдэг юм.

IE 10 браузерын эцсийн хувилбарыг хэзээ нээхээ Microsoft зарлаагүй байгаа бөгөөд 2-3 сарын хугацаанд шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж