”Санал хураалтыг тав хоногийн өмнө зогсоох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

”Санал хураалтыг тав хоногийн өмнө зогсоох хэрэгтэй”

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэнэ. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу­лийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд ажиллаж байгаа юм. Одоогоор намын бүлгүүд сонгуулийн тогтол­цоон дээрээ тохирч чадахгүй цаг алдаж буй нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд хойш татаж мэдэх юм хэмээн зарим гишүүн үзэж байгаа. Зөвхөн сонгуулийн тогтолцооноос гад­на хариуцлагын асуудлыг юун түрүүнд хэлэл­цэх ёстой хэмээн Төрийн байгуулалтын байн­гын хорооноос “Сонгуулийн эрх зүйн хариуц­лага” зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зо­хион байгууллаа. Уулзалтад УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн З.Энх­болд, С.Баяр, Д.Энхбат, Д.Оюунхорол нар оролцов.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг бай­гууллага сонгуулийн хариуцлагыг хэр­хэн сайжруулах талаар саналаа хэлсэн юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн бай­гуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүх­баатар “Уулзалтын үеэр сонгуулийн хариуц­лагын тогтолцоог боловсронгуй болгох чиг­лэлээр гарсан саналыг нэгтгэн Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт шилжүүлнэ. Цаашлаад хуульд тус­гуулах талаар ажиллана. Бид УИХ-ын 2012 оны сонгууль ямар ч тогтолцоотой бай­сан үл хамааран чөлөөт, шударга сонгууль явуу­лахын тулд бэлтгэл ажилдаа анхаарах ёстой. Ирэх сонгуулиар зөрчил маргаан гар­вал түүнийг шийддэг, зөрчил гаргасан хүнд захир­гааны хэргийн шийтгэлийг оноодог байх ёстой.

Хэрэв тухайн сонгогдсон УИХ-ын ги­шүүн хууль зөрчсөн байх юм бол эргүүлэн татдаг механизмыг суулгах талаар ажиллахыг ажлын хэсгийнхэнд өгсөн” хэмээлээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Удвал “УИХ-ын сонгуулийн тухай хуульд хариуцлагын асуудлыг хуульчилсан байдал” гэсэн сэдвийн хүрээнд сонгуулийг хэрхэн хариуцлагжуулах талаар саналаа хэлсэн юм. Тэрбээр “Ер нь сон­гуулийн үеэр хариуцлага тооцсон нь ховор бай­­даг. Сонгуулийн эрх зүй, хариуцлагыг хуульчлах, боловсронгуй болгох шаардлага бий. Сонгуулийн үйл ажиллагааны үеэр суртал­чилгааны ажилд хууль зөрчигдвөл яах вэ гэдэгт нэгдсэн ойлголттой болох нь чухал байна. Манай яамны зүгээс шинэчилсэн найруулгын түвшинд зохицуулалтыг сайжруулъя гэдэг дээр санал нэг байгаа юм” гэв. Мөн хэвлэл, мэ­дээллийнхнийг төлөөлөн Монголын сэтгүүлч­дийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх хорооны гишүүн Д.Цэдэн-Иш “Бид хэвлэл, мэдээллийн байгууллагууд өөрөө, өөрийгөө хянах, хариуц­лагажуулах асуудлыг ярьдаг. Ингэж хянаж, хариуцлагажуулахын тулд хэвлэл, мэдээллийн консул байгуулах хэрэгтэй. Хэрэв консултай байгуулбал салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал цэгцрэх юм. Нөгөө талаас хэвлэлийн байгууллагууд өөрсдөө чанаржих хэрэгтэй” гэд­гийг онцолж байлаа. Мөн Сонгуулийн ту­хай хуулийн шинэчилсэн найруулгын тө­сөлд хэвлэл мэдээллийн тухай заалтад МҮОНРТ гэсэн байсан.

Үүнд сонин хэвлэл орох юм уу гэдгийг сонирхож байсан юм. Ха­рин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав “Сонгуулийн маргааныг хянан шийд­вэрлэх асуудлууд” сэдвээр саналаа илэр­хийллээ. Тэрбээр “Санал тоолох механизм байх­гүй байна. Бас ямар үндэслэлээр санал тоолж байгаагаа хуульчилж өгөх хэрэгтэй” гэж онцлов. Мөн санал хураалтыг наанадаж таваас доош­гүй өдрийн өмнө зогсоох хэрэгтэй гэсэн юм. Нэр дэвшигч эрүүгийн хэрэгт шалгагдаж байх юм бол УИХ-ын бүрэн эрхээс нь эргүүлэн татах саналтай байгаагаа Сонгуулийн ерөнхий хо­рооны дарга Н.Лувсанжав хэллээ. Эрх бүхий байгууллагын төлөөлөл саналаар хуу­лийн шинэчилсэн найруулгад дээрх саналыг оруулбал сонгууль будлиантахгүй байхад нө­лөөл­нө гэдгийг хэлэв. Харин энэхүү уулзалтаас гар­сан саналыг нэгтгэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажилд хэсэгт өгөх юм. Цаашлаад хуульд тусгуулах талаар ажиллах юм байна. 

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж